“Эх орон-Миний бахархал” шүлэг, эссэ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ-аас “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан оюутан,
сурагчдын эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнэ, бахархах түүхийн талаарх
мэдлэг, мэдээллийг нь нэмэгдүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Эх
орон-Миний бахархал” сэдэвт шүлэг, эссэ бичлэгийн уралдаан зохион
байгуулж, шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа.
Уралдаанд Ховд аймгийн
ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид, их, дээд сургууль,
коллежийн оюутнууд оролцож, 50 орчим бүтээл ирүүлсэн байна.
Оролцогчдын бүтээлийг мэргэжлийн багш, зохиолчдын төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн баг зөв
бичих дүрэм, утга найруулга, бүтээлч санаачилгын хүрээнд шүүн хэлэлцжээ.
“Эх орон-Миний бахархал” сэдэвт шүлгийн уралдааны тэргүүн байрт МУИС-ийн ХУС-ийн нэгдүгээр курсын оюутан М.Дэвээжаргал, дэд байрт ХИС-ийн МХУЗ-ын гуравдугаар курсын оюутан З.Нямдарь, гуравдугаар байрт ХИС-ийн МХУЗ-ын нэгдүгээр курсын оюутан Б.Хүлэгбоорчи нар шалгарсан байна.
Мөн эссэ бичлэгийн уралдааны оюутан, залуусын ангилалд, тэргүүн байрт Солонгос улсын Сувон хотын хэлний бэлтгэлийн оюутан М.Тогтохбаатар, дэд байрт ХИС-ийн Эрх зүйн хоёрдугаар курсын оюутан А.Цогтбаяр, гуравдугаар байрт ХИС-ийн химийн дөрөвдүгээр курсын оюутан Б.Нансалмаа, тусгай байрт ХИС-ийн МХУЗ-ын нэгдүгээр курсын оюутан Б.Цэвэлмаа нар шалгарлаа.
Харин эссэ бичлэгийн
уралдааны ахлах ангийн сурагчдын ангилалд тэргүүн байрт Цаст-Алтай
цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч А.Галмөнх, дэд байрт хоёрдугаар сургуулийн 11а ангийн сурагч С.Алтанзана, гуравдугаар байрт ХИС-ийн дэргэдэх Ахлах лицей сургуулийн
сурагч Г.Намуунаа, тусгай байрт Прогресс сургуулийн 11а ангийн
сурагч Г.Амаржаргал нар шалгарсан байна.
Уралдааны шилдэг оролцогчдын шагналыг “Эх орончдын өдөр”-ийн баярын хурлын
үеэр гардуулан өгч, баяр хүргэлээ.
Н.Лхагва