Уншигч зохиолчдын уулзалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-03-01 17:01:59

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Төв номын сангаас Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойг тохиолдуулан зохиолч, уншигчдын уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад урилгаар Монголын зохиолчдын эвлэлийн Өмнөговь аймаг дахь салбарын нарийн бичгийн дарга, сэтгүүлч, яруу найрагч Сүнжидмаагийн Сумъяа, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, МУСТА Ундгайн Насанжаргал, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт залуу яруу найрагч Т.Батхүрэл нар оролцсон байна. Аймгийнхаа зохиолчдын уран бүтээлтэй ЕБС-ийн ахлах ангийн сурагчид танилцан, уран үгийн сайхнаар халуун дулаан яриа өрнүүлжээ. Уг уулзалтад хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудын дунд "Ном" сэдэвт шүлгийн уралдаан зохион байгуулж шилдэг шүлгийг шалгаруулан гарын бэлгээр мялаан урамшууллаа. 

Тус аймагт үйл ажиллагаа явуулдаг Монголын зохиолчдын эвлэлийн Өмнөговь аймаг дахь салбар нь 60 гаруй гишүүнтэй бөгөөд тэднийгээ идэвхжүүлэх, уран бүтээлийг нь чанаржуулах зорилгоор нэг жилд яруу найргийн 3 наадмыг зохион байгуулдаг ажээ. 

Холбоотой мэдээ