АТГ-ын ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-03-01 17:10:42

Увс /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Увс аймагт ажиллаж байна.


Тэд өнөө өглөө аймгийн Засаг дарга болон албаны бусад хүмүүстэй уулзаж мэдээлэл солилцсон юм. Энэ үеэр АТГ-ын Баян-Өлгий, Увс, Ховд аймаг хариуцсан мөрдөгчөөр Б.Цогтоо томилогдон, ажлаа өнөөдрөөс эхлүүлж байгааг мөн аймгийн удирдлагуудад танилцууллаа.

Тус ажилтан нь цаашид иргэдийн өргөдөл гомдол мэдээллийг хянан бүртгэж, төрийн байгууллагын албан тушаалтнуудаас гаргасан тушаал, шийдвэр, төлбөр хураамж тогтоосон баримт бичиг, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаа, концессийн гэрээтэй танилцаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгаж ажиллах юм байна. 

                       

Холбоотой мэдээ