“Уншлагыг дэмжих сарын аян” Дэлгэрхаан суманд амжилттай хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. О.Намнандоржийн нэрэмжит Төв аймгийн Дэлгэрхаан сумын дунд сургуульд “Уншлагыг дэмжих аян”
Тус аяны хүрээнд 14 төрлийн ажил хийхээр тусгаж, сургуулийн захирал Б.Даваадуламаар батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Сургуулийн бага ангийн 114 сурагч, дунд ангийн 79 сурагч энэ үйл ажиллагаанд хамрагдаж байгаа аж.
Хичээл эхлэхээс өмнөх өдөр бүрийн 20 минутыг уншлагын цаг болгон зохион байгуулж, бага ангийн хүүхдүүд сургуулийн радио үзелээр үлгэр сонсон, өөрсдөө үлгэр уншиж, багш сурагчид уншсан, сонссон зүйлээ номын тэмдэглэлийн дэвтэртээ хөтөлж хэвшжээ. Мөн уншсан үлгэрийн үйл явдлыг зургаар илэрхийлсэн хүүхэд ч байгаа гэнэ.
Харин дунд ангийн хүүхдүүд өгүүллэг, тууж уншин, уншсан номын тэмдэглэл хөтөлж, үйл явдал, гол утга санааг хоорондоо ярилцан, санал бодлоо солилцон, зохиолоор дамжуулан сурагчид төлөвшиж байна гэж тус сургуулийн захирал Б.Даваадулам ярилаа. Заавал цээжлэх шүлгийн жагсаалтыг гарган 9-р ангийн сурагчид уран яруу уншиж, шүлгийн сангаа баяжуулж байгаа юм байна.
БСШУСЯ-ны Сайдын 2008 оны 10-р сарын 31-ний
өдрийн А\683 дугаар тушаалаар “Уншлагыг дэмжих сарын аян”-ы журам батлагдсан.
Журмыг аймаг, орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор Төв аймгийн БСУГ-ын даргын “Уншлагыг дэмжих сарын
аян”-г аймгийн хэмжээнд ЕБС-иудын дунд зохион байгуулахаар 2019 оны 02 дугаар сарын
15-ны өдөр удирдамж батлагджээ. Удирдамжийн дагуу ийнхүү Дэлгэрхаан сумын
сургууль “Уншлагыг дэмжих сарын аян”-г амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.
.