БНХАУ-ын “Хоёр чуулган” эхэллээ

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-03-04 13:16:12


Бээжин /МОНЦАМЭ/. Арван гуравдугаар удаагийн Бүх Хятадын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн хоёрдугаар хуралдааны өчигдөр Бээжин хотын Ардын хурлын ордонд эхэллээ.

Хурлын нээлтэд Хятадын Коммунист намын ЕНБД, БНХАУ-ын дарга Си Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян зэрэг нам, төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож баяр хүргэв.

Бүх Хятадын УТЗЗ-ийн дарга Ван Ян болон Арван гуравдугаар удаагийн Бүх Хятадын УТЗЗ-ийн Байнгын хорооны гишүүд өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа тавьсан.

УТЗЗ-ийн хувьд, өнөөдөр салбар хуралдаанууд явагдаж үргэлжлүүлэн өнгөрсөн жилийн ажлын тайлангаа хэлэлцэх бол Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурал маргааш эхлэх юм. Өнөөдөр БХАТИХ-ын бэлтгэл хурал явагдах товтой байна.

Энэ жилийн “хоёр чуулган”-аар хэлэлцэх Хятад улс эдийн засаг, гадаад худалдааны салбарт шинээр хийж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг олон улсын түвшинд ихээхэн анхаарч байна.

"Хоёр чуулган" гэдэгт Улс төрөөр зөвлөлдөх зөвлөл, Бүх Хятадын Ардын их хурал ордог юм.

А.Анхбаяр   

Холбоотой мэдээ