Шөньжэн хотын ДНБ 2018 онд анх удаа Хонконгийг давжээ

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-03-04 14:03:20


Бээжин /МОНЦАМЭ/. Хонконгтой хил залгаа байрладаг Хятадын Шөньжэн хотын ДНБ өнгөрөгч 2018 онд анх удаа Хонконгийн ДНБ-ийг давжээ.

 Өнгөрсөн онд Хонконгийн ДНБ 2.4 их наяд юаньд хүрсэн тухай Хонконгийн Засгийн газрын Статистикийн газраас өнгөрсөн долоо хоногт мэдээлэв. Энэ нь өнгөрсөн оныхоос гурван хувиар өссөн үзүүлэлт ажээ.

Тэгвэл Хятадын Шөньжэн хотын ДНБ өнгөрсөн онд 7.6 хувиар өсөж 2.4 их наяд гаруй юаньд хүрсэн тухай өмнө нь мэдээлээд байсан юм. Шөньжэн хотын ДНБ Хонконгийнхоос 22.1 сая юаниар илүү гарсан байна. 

2017 онд Хонконгийн ДНБ Шөньжэн хотынхоос 61.1 сая юаниар илүү байсан бол өнгөрсөн 2018 онд ийнхүү гүйцэгджээ. Ингэснээр Шөньжэн хот нь Гуандун-Хонконг-Макао бүс нутгийн хамгийн том эдийн засагтай газраар тодорчээ.

А.Анхбаяр

 

Холбоотой мэдээ