2019 оныг "Мал аж ахуйн тогтвортой хөгжлийн гарааны жил" болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-03-04 21:40:44

Төв /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Малчдын чуулга уулзалт" Лүн суманд амжилттай боллоо. Чуулганд оролцогсод 2019 оныг "Мал аж ахуйн тогтвортой хөгжлийн жил" болгож ажиллахаар шийдвэрлэжээ.

Төрөөс Малчдын талаар баримтлах бодлогоМонгол мал хөтөлбөртэй нягт уялдуулан 

хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргасан байна

Чуулганы нээлтийн үеэр сумын Мал эмнэлгийн тасгийн дарга Б.Жигмэдцэрэн Малыг зүй зохистой өсгөн үржүүлэх нь" сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрээр илтгэлдээ өнөөгийн нийгэмд малын тоо бус чанарт илүү анхаарлаа хандуулж нэг малаас авах ашиг шимийг өсгөж малын үүлдэрлэг байдлыг сайжруулах нь чухал байгааг онцоллоо. 

Чуулганд Төв аймгийн бэлчээр ашиглалтын холбооны тэргүүн Х.Мягмарсүрэн, Мал эмнэлгийн газрын дарга Б.Болдбаатар, Аймгийн малын хулгайтай тэмцэх хэсгийн дарга Ч.Баяртогтох, ЗСДСДЦХ-ийн мөрдөн байцаах хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Дагвадорж, Лүн нутгийн хөгжлийн төлөө нутгийн зөвлөлийн тэргүүн Д.Батхишиг нарын албаны хүмүүс оролцож, малчдын сонирхсон асуултад хариулсан байна.

Чуулга уулзалтад Лүн сумын 150 гаруй малчин оролцжээ.


 

Холбоотой мэдээ