Хиймэл дагуул хөөргөх чиглэлээр хийсэн ажлын талаар Засгийн газар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-05 09:29:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 06-нд Төрийн ордонд болно. Хуралдаанаар нийт 13 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал, Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай, Засгийн газар хоорондын загвар хэлэлцээрийн төслийн тухай, Сурах бичгийн талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэх юм. Мөн Концессын тухай хуулийн хэрэгжилтийн ажлыг дүгнэж, цаашид авах арга хэмжээний талаар, Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай, 2018 онд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандсан өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн тайлангийн талаар, Үндэсний хиймэл дагуул хөтөлбөрийн хүрээнд сансрын холбооны хиймэл дагуул хөөргөж ашиглах чиглэлээр хийсэн ажлын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, ХХААХҮ-ийн сайд, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ