Япон улсын буцалтгүй тусламжаар Хөвсгөл аймагт хоёр төсөл хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Өнөөдөр Хөвсгөл аймагт Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока тэргүүтэй төлөөлөгчид айлчилж байна.
Энэ
хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд Элчин сайд
М.Такаока нар Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг
хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр
сумын цэцэрлэгийн өргөтгөлийн төсөл” болон “Хөвсгөл аймгийн Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны засварын
төсөл”-ийг хэрэгжүүлэх 2 гэрээнд гарын үсэг зурлаа.
Дээрх буцалтгүй тусламжийн хүрээнд
хэрэгжих 2 төслийн нийт
дүн 152,807 ам доллар буюу 391,800,005 төгрөг бөгөөд тус
аймагт хэрэгжих 7,8 дахь төсөл юм.
“Өвсний үндэс ”хөтөлбөрийг Монгол Улсад 1990 онд анх
хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 531 төсөл хэрэгжээд
байна гэдгийг Элчин сайд М.Такаока хэлж байлаа.