Өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй уулзаж ярилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-03-06 20:55:10

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон Нэгдсэн эмнэлэг, Улаан загалмайн хороотой хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтаж өрх толгойлсон эмэгтэйчүүдийг оролцуулан “Ээж байх нь хамгийн сайхан” сэдэвт уулзалт, ярилцлагыг өнөөдөр зохион явууллаа.


Уулзалт ярилцлагаар өрх толгойлсон эмэгтэйчүүдэд нийгмийн салбарт хэрэгжих ажлууд, жендерийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр, эрүүл мэнд болон нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, МУЗН-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, “Ээж байх нь хамгийн сайхан” сэдвээр яриа өрнүүллээ.

Мөн ирээдүйд ямар хүсэл зорилготой байгаа болон зорилгодоо хүрэхэд ямар бэрхшээл тулгарч буй талаар харилцан ярилцаж, санал бодлоо хуваалцсан юм. Төгсгөлд нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлж, аймгийн Засаг даргын гарын бэлэг, сарнай цэцэг, Улаан загалмайн хорооны бэлгийг гардуулан өглөө.

 

Холбоотой мэдээ