Хууль бус ашигт малтмал олборлогчдыг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-08 09:14:34

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын гуравдугаар баг Бугант тосгоны нутагт орших “Улаан хясаа гэх газарт ашигт малтмалын олборлолт явуулж байсан зөрчлийг энэ сарын 5-ны өдөр илрүүлсэн байна.

Эл зөрчлийг нутгийн иргэдийн мэдээллийн мөрөөр явж илрүүлсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн Цагдаагийн газар, Тагнуулын газартай хамтран хийжээ. Ашигт малтмал олборлогч нэр бүхий иргэд нь Ерөө голын гольдрил дотор мөс цөмлөн орж, хууль бусаар ажиллаж байсан байна. Энэхүү хууль бус ажиллагаанд хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Холбоотой мэдээ