МХЕГ-аас УБТЗ-д төлөвлөгөөт шалгалт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-11 11:08:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХЕГ-аас "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгт өнөөдөр төлөвлөгөөт шалгалт хийж байна.


МХЕГ-ын Хөдөлмөр, аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс, "УБТЗ ХНН-т сүүлийн хоёр жилд 62 осол гарсан нь ихээхэн эрсдэлтэй байгууллагад тооцогдож байгаа юм. Тэдгээрийн 22-ыг үйлдвэрийн осол гэж тооцсон. Үүний цаана 40 хүний ажил, амьдралыг хөсөр хаясан байна. Томилолтоор явж байгаад осолд орсон хүмүүсийг авто осолд хамруулдаг. Ажлын байрандаа осолдсон ажилтныг технологийн дүрэм зөрчсөн гэж үздэг. Иймэрхүү гомдол Мэргэжлийн хяналтын байгууллагад удаа дараа ирээд байна. Тиймээс тус байгууллагыг шалгахаар болоход, Орос, Монголын хамтарсан байгууллага учир, Оросын талаас зөвшөөрөл авахыг хүсэж, хоёр ч удаа шалгуулахаас татгалзсан. Ингээд мэргэжлийн хяналтын байгууллагаас ЗТХЯ-нд хандаж төлөвлөгөөт шалгалт хийх зөвшөөрөл авлаа. Одоогоор УБТЗ-ын дарга Д.Жигжидням шалгалт явуулахыг зөвшөөрсөн ч санхүүгээ шалгуулахгүй гэлээ. Энэ байгууллагад сүүлийн таван жил шалгалт явуулаагүй юм. Шалгалтын талаар эргэн мэдээлэх болно" хэмээв. 


Холбоотой мэдээ