Спорт сургуулийн баг гар бөмбөгийн тэмцээний аймгийн аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-11 20:40:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн энэ сарын 7-10-ны ѳдөр аймгийн Спортын тѳв ордонд амжилттай болж өндөрлөлөө.

Тэмцээнд 50-иад багийн 800 гаруй тамирчин 72 багц медалийн төлөө өрсөлдлөө. Тус тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Гар бөмбөгийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат оролцож, баг тамирчдад шагнал гардуулан хүндэтгэл үзүүллээ. Ингээд тэмцээний дүн гарахад аймгийн аваргын тэргүүн байрыг эрэгтэйчүүдээс Спорт сургууль, эмэгтэйчүүдээс “Алтан бөмбөг” баг шалгарлаа. Багийн нийлбэр дүнгээр Сүхбаатар сумын Спорт сургууль тэргүүлж, Мандал 3-р сургууль, Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 6-р сургууль тус тус удаах байрт шалгарлаа. Мөн тэмцээний шилдэг довтлогчоор Э.Болорчимэг шалгарч, Мандал сумын Билэг ДБ сургуулийн сурагч Б.Мөнхсоёл хүүхдийн наадмын шигшээ багт элсэн орсон байна.

Дашрамд дурдахад, Ж.Эрдэнэбат гишүүний хувьд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан үеэс эдүгээ хүртэл аймгийн Гар бөмбөгийн холбооны тэргүүнээр ажиллаж байгаа бөгөөд аймгийнхаа долоон сургуульд ѳѳрийн нэрэмжит гар бөмбөгийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг нээн хичээллүүлж байгаа юм. Үүний үр дүнд Сэлэнгэ аймаг гар бөмбөгийн спортоор гаргах амжилтын буухиа тасралтгүй үргэлжилсээр, залуу тамирчдын идэвх сэргэж, энэ спортоор хичээллэх залуусын тоо нэмэгдэж байгаа аж.

 

Холбоотой мэдээ