“Дүүрэн сэтгэл” ТББ-ын “Тус төв” үйл ажиллагаагаа эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-03-12 11:34:45

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Зовсон нэгэндээ дэм өгч, хүмүүнлэгийн үйл ажиллагаа өрнүүлэх зорилготой “Дүүрэн сэтгэл ТББ байгууллаа. Нээлтийн үеэрээ ТББ-ынхан үйл ажиллагаагаа өргөжүүлэх, цаашид бусдад тус дэм болох зорилготой “Тус төв”-ийн үйл ажиллагааг давхар эхлүүллээ.

Бид хүн бүрд туслах боломжгүй ч Хүн бүр хэн нэгэнд тусалж чаднауриатай  “Тус төв” нь зовлон, бэрхшээл тулгарсан хэн нэгэнд эд материал, сэтгэл санааны тус хүргэхээс гадна шаардлагатай нэгнийг албан байгууллагуудтай холбож өгөх гүүр болон ажиллах ажээ.

Хэн нэгэнд тусламж хэрэгтэй байгааг мэдсэн ч хаана хандахаа мэдэхгүй олон тохиолдол хүн бүрт хааяа тулгардаг. Тэгвэл энэхүү төвд хандах боломжтойг “Дүүрэн сэтгэл” ТББ-ын тэргүүн П.Ариундалай хэлж байв.

Тиймээс хүний амьдралд хэлж биш хийсч ирдэг зовлон бэрхшээлийг даван туулахад нь туслах зорилго бүхий "Дүүрэн сэтгэл" ТББ-ын үйл ажиллагааг дэмжин ажиллаж "Тус төв"-өөр дамжуулан зорилтот бүлгийн иргэдэд тусална гэдгээ УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, аймгийн Засаг дарга С.Насанбат, “Дархан Дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Гантуул, “Дархан Дулааны Цахилгаан станц” ХК-ийн гүйцэтгэх захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Чимэддорж, аймгийн ХХҮГ-ын дарга С.Энхболд, “Сонголон хайрхан” ХХК-ийн захирал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэсүх нээлтийн үеэр илэрхийлжээ.
Хэн нэгнээс заавал тусламж хүсэх гэж хорвоод мэндэлдэггүй ч нийгэм, ахуй нөхцөл, хөдөлмөрийн байдал зэрэг олон шалтгаанаас үүдэн бусдын тусламжийг хүртэх шаардлагатай зорилтот бүлгийн иргэд байдаг. Тэдгээр иргэдэд рүү чиглэсэн үйл ажиллагаа энэ өдрөөс эхэлнэ гэдгийг ч “Дүүрэн сэтгэл” ТББ-ын тэргүүн П.Ариундалай онцолж байв.

Дашрамд энэхүү төрийн бус байгууллагын тэргүүн П.Ариундалай нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг БНЭУ-д өнгөрсөн нэгдүгээр сард хийлгэсэн. Өөрт тохиолдсон аймшигт өвчин дахин нэг ч гэсэн хүнд битгий ирээсэй гэдэг үүднээс нийгэм рүү чиглэсэн сайн үйлсийн аяныг өрнүүлэхээр төрийн бус байгуулга байгуулсан бол үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх үүднээс “Тус төв”-ийг нээсэн ажээ.

Холбоотой мэдээ