ӨНӨӨДӨР: 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-03-12 08:21:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 12-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд ХНХЯ, "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл"-өөс дэд бүтцийн хүртээмжийн талаар семинар зохион байгуулна. Утас: 99776825, 95100221

10.00 цагт “Новотел” зочид буудалд “Намын төр үү, түмний төр үү” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд "Хууль зүйн туслалцаа авах эрхийн баталгаа, тулгамдаж буй асуудлууд" хэлэлцүүлэг болно. Утас: 98066116

11.00 цагт Сангийн яаманд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд  Такаока Масато, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Монгол Улсад олгох 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурна.

11.00 цагт Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хорооноос 2019 оны хоёрдугаар сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик мэдээг танилцуулна. Утас: 51263152

11.00 цагт НЗДТГ-т Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Налайхын авто замын бүтээн байгуулалтын гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай гэрээ байгуулна. Утас: 325044

12.00 цагт ЭМЯ-нд 21 аймаг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлэгт Хэт авиан оношилгооны ЭХО, зөөврийн рeнтгeн аппарат гардуулна. Утас: 99179899

13.00 цагт ХХААХҮЯ-нд “Хүнсний хяналтын удирдлагын тогтолцоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн гэрээнд гарын үсэг зурна.

Холбоотой мэдээ