"Адуун Чулуун", "Жинс Увс"-ийн ханш өсөж, "Женко Тур Бюро"-ынх унав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-03-12 10:10:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 74.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 151.048 ширхэг хувьцааг арилжлаа.

Үүнээс зургаан хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. "Адуун Чулуун" болон "Жинс Увс" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэ Ресурс девелопмент корпорэйшн" болон "Женко Тур Бюро" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Хувьцааны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 1.2 сая ширхэг үнэт цаасыг 1.2 тэрбум төгрөгөөр арилжсан байна.

Засгийн газрын хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 20 мянган ширхэг үнэт цаасыг 1.800.000.000 төгрөгөөр арилжаад байна. "TOP 20" индекс 0.45 хувиар буурч 20945.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.462.401.954.339.13 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ