Язгуур урлагийн өргөөтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-18 21:07:19

Дорнод аймгийн музей язгуур урлагын өргөөтэй боллоо. Музейн зүгээс өргөөтэй болох төсөл бичиж аймагт өгснөөр ОНХС-аас таван сая төгрөгийн хөрөнгө гаргаж  таван ханатай өргөөг хүлээлгэн өгчээ.

Уг гэр гар сийлбэртэй иж бүрэн тавилгатайгаар Чингис хааны гэр тэрэгний загвартай тавцан дээр байрлаж ардын язгуур урлагийг олон нийтэд сурталчлан таниулах юм. Эртнээс нааш Монголчууд өргөө гэрээсээ бий биелгээ, уртын дуу, морин хуураа уянгалуулж ирсэн ард түмэн. Энэ бэлгэдлээ бодож ийнхүү язгуур урлагийн өргөөг байгуулжээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ