Б.Явуухулангийн номын сан байнгын үйлчлүүлэгч 150 гаруй уншигчтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-03-12 18:16:36

 

Завхан/МОНЦАМЭ/. Б.Явуухулангийн нэрэмжит аймгийн төв Номын сангийн электрон катологиор он гарсаар өнөөдрийн байдлаар 320 орчим иргэн үйлчлүүлжээ.

Тус номын сан лавлагаа ном зүйн ажлыг орчин үеийн техниктэй хослуулж хэрэглэгчиддээ үйлчилгээгээ шуурхай хүргэх ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн нь уншигчдыг татаж байгаа аж. Тодруулбал уншигчдад аливаа мэдээллийг олон эх сурвалжаас авах, хэрэгцээт мэдээллийг шууд хэвлэн өгөх, уншигчдад сонирхсон мэдээллийг файл хэлбэрээр өгөх, мөн интернэт ашиглах зэрэг үйлчилгээний шинэлэг хэлбэрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Хэрэгцээт мэдээллээ файл хэлбэрээр нь 214 хүн авсан байна. Мөн уншигчдын нэн хэрэгцээт сэдвээр картын сан, ном зүйн бүртгэл, гарын авлага гарган уншигчдад ашиглуулж байгаа юм. Энэ жил тус номын сан номын фондоо монгол, англи, орос, төвөд хэлээр гарсан 3000 гаруй боть номоор баяжуулжээ. Өнөөдрийн байдлаар номын сангийн танхимаар байнгын үйлчлүүлдэг карт бүхий 150 гаруй иргэн байдаг байна.

Сонирхуулахад, энэ жил Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус номын сангаас сар, долоо хоног бүр номын сэдэв бүрээр үйл ажиллагааг хүүхэд залуучуудын дунд явуулж эхэлжээ.

Холбоотой мэдээ