Бүх Хятадын УТЗЗ-ийн хоёрдугаар хурлыг хаав

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-03-13 16:30:55


Бээжин /МОНЦАМЭ/. Арван гуравдугаар сонгуулийн Бүх Хятадын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн хоёрдугаар хуралдаан энэ сарын 3-наас 13-нд Бээжин хотноо болж, өнөө өглөө өндөрлөлөө.

БХУТЗЗ-ийн дарга Ван Ян хурлыг хааж хэлсэн үгэндээ, “БХУТЗЗ-ийн бүхий л гишүүн хариуцлагатай, сэтгэлтэй, хичээж ажиллах ёстой. Улс төрөөр зөвлөлдөх тогтолцоонд ард түмний идэвх оролцоог нэмэгдүүлэх, дэмжихэд анхаарч ажиллах хэрэгтэй. Бид жил бүрийн зорилго, даалгавраа амжилттай биелүүлж, зогсолтгүй урагшлах ёстой” хэмээн онцолсон юм.

Хаалтын хуралдаанаар Арван гуравдугаар сонгуулийн БХУТЗЗ-ийн хоёрдугаар хурлын Байнгын хорооны ажлын тайланг хэлэлцэн батлалаа.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ