Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-14 22:03:45

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Дэлгүүрийн эздийн холбоо, холбогдох төрийн байгууллагуудтай хамтран нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт дээрх албан байгууллагуудын төлөөлөл болон тус аймгийн төв болон сумдад согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл 50 орчим хүн оролцлоо. Хэлэлцүүлгээр архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, үйлчилгээний чанар стандарт, тусгай зөвшөөрлийг олгох, сунгах нөхцөл шаардлага, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцсон юм.

Энэхүү хэлэлцүүлэг нь "Архигүй-Алтайчууд" хөтөлбөрийн хүрээнд зохиосон арга хэмжээний нэг бөгөөд архидалтаас үүдэлтэй гэмт хэрэг, аваар осол, хор уршгаас урьдчилан сэргийлэх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, хууль хэрэгжүүлэх ажилд түлхэц болохуйц ажил боллоо хэмээн зохион байгуулагчид онцоллоо.

Аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, үйлчилгээ үзүүлдэг 201 цэг ажиллаж байна.


Холбоотой мэдээ