Тэргүүлэгчид БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-03-14 14:36:33

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Аймгийн ИТХ-аас Дэлхийн зөн ОУБ-тай хамтран “Иргэдийн дуу хоолой ба түүний үр нөлөө” аргачлалыг өнгөрсөн жил БОЭТ-д хэрэгжүүлж, иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг хэлэлцүүлэг, судалгааны аргаар иргэдээр тодорхойлуулсан билээ.

Энэ хүрээнд иргэдийн саналыг үндэслэн төлөвлөгөө боловсруулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар батлан 17 чиглэлээр үүрэг даалгаврыг БОЭТ-т өгсөн юм. Үүний хэрэгжилт, үр дүнтэй танилцахаар Тэргүүлэгчид энэ сарын 12-ны өдөр БОЭТ-д ажиллалаа.

Хэчнээн их хөрөнгө оруулалт хийлээ ч дотоод зохион байгуулалт, менежментийн асуудлаа шийдэхгүй бол төдийлөн үр дүн гарахгүйг Тэргүүлэгчид онцолж байв. БОЭТ-д өнгөрсөн жил улсын төсвөөс 196, ЭМЯ-аас 516, Олон улсын төсөл хөтөлбөрөөс 2.6, орон нутгаас 90 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн ба тус төвд тархины мэдрэлийн мэс заслын хагалгаа, түнхний үеийг солих мэс засал, өвдөг, мөрний дуран оношилгоо гэхчлэн олон эмчилгээг шинээр нэвтрүүлээд байна.

БОЭТ-өөс хэрэгжүүлэхээр боловсруулсан “Ээлтэй орчин, шуурхай үйлчилгээ” төслийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталж, орон нутгаас төсвө хөрөнгийг шийдвэрлэхээр болсон юм.

 

Холбоотой мэдээ