Худалдааны хэлэлцээ сайн үр дүнд хүрнэ хэмээн найдаж байна

Дэлхийн мэдээ | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-03-15 13:43:40

БЭЭЖИН. /Xinhua/. “БНХАУ-АНУ-ын төлөөлөгчдийн эдийн засаг, худалдааны хэлэлцээ сайн үр дүнд хүрнэ хэмээн найдаж байна” гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян баасан гарагт мэдэгдэв.


Тэрбээр энэ тухай БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллагын жил тутмын уулзалтын дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.


“Хоёр талын хэлэлцээ харилцан ашигтай үр дүнг авчирна хэмээн БНХАУ найдаж байна. Үүнийг зөвхөн бид төдийгүй дэлхий нийт хүсэж байгаа” гэж Ли Көцян нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ