Маргаашаас цас орж, эрс хүйтрэхийг анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-03-17 17:21:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг Цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.


ОБЕГ-аас цаг уурын эрс үзэгдлийн үеэр малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, жолооч нар холын замд гарахдаа тээврийн хэрэгслийнхээ найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг зөвлөж байна. Мөн цаг агаарын мэдээг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлгийг дагахыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ