Хятад оюутнууд хог, хаягдал цуглуулдаг завь бүтээжээ

Дэлхийд | Байгаль орчин
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-18 11:20:27

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн оюутнууд уснаас хог, хаягдал цуглуулдаг алсын удирдлагатай завь бүтээжээ. Цахилгаан хөдөлгүүртэй уг цэвэрлэгч завь нь алсын удирдлага болон утасны аппликейшнээс өгсөн заавруудыг дагаж ухрах, урагшлах болон эргэх үйлдлүүдийг хийдэг байна.


Завины урт 1.6 м бөгөөд өргөн нь 1.3 м, өндөр нь 0.9 м аж. Завь урагшлах үед хог, хаягдлууд завин доторх торонд цуглардаг байна.


“Энэхүү завь нь 25 кг хүртэлх хог, хаягдлыг цуглуулах хүчин чадалтай бөгөөд хүний цэвэрлэх үйл ажиллагаанаас 3 дахин илүү үр дүнтэй юм” хэмээн Шэньси мужийн Сиань хотын Политехникийн их сургуулийн докторын зэрэг горилогч Жу Жяннань хэлсэн байна. 

Холбоотой мэдээ