Германы томоохон хоёр банк нэгдэх тухай хэлэлцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-03-18 14:20:53

БЕРЛИН. /NHK/. Германы хамгийн том “Deutsche” банк болон түүний дотоодын өрсөлдөгч “Commerzbank” банк нэгдэх боломжийн талаар хэлэлцэж байна.


Deutsche” банкны гүйцэтгэх захирал Кристиан Сивингийн ажилтнууддаа илгээсэн зурваст, банкнууд нэгдэх нь зөвхөн Герман төдийгүй Европын банкны салбарт чухал ач холбогдолтой болохыг онцолсон байжээ. Тус банк нь бүтцийн өөрчлөлт хийхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж буй боловч өнгөрсөн онд олон хэрэглэгчээ алдаж, хувьцааны ханш нь тал хувиар унасан байна.


Commerzbank” банк нь 2008 оны санхүүгийн хямралын үеэр Засгийн газраас тусламж авч байжээ. Германы Засгийн газар тус банкны 15 гаруй хувийг эзэмшдэг ажээ.


Германы Засгийн газар банкнуудын нэгдэх асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд дотоодын компаниудын гадаад дахь үйл ажиллагааг дэмжихэд хүчирхэг банк хэрэгтэй хэмээн үзэж байна.


Хэрэв хоёр банк нэгдсэн тохиолдолд 1.8 их наяд евро буюу 2 их наяд ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгөтэй, Европын хамгийн том банкуудын нэг бий болох ажээ.


Гэсэн хэдий ч ажлын байрны цомхотгол хийгдэж болзошгүй хэмээн үзэж буйн улмаас үйлдвэрчний эвлэлийн гишүүд дээрх үйл явцыг эрс эсэргүүцэж байна. Харин хоёр банкны хувьцаа эзэмшигчдийн хувьд энэ нэгдлийг дэмжих эсэх нь тодорхойгүй байна. 

Холбоотой мэдээ