Хилээр их хэмжээний тариур, дуслын систем нууцаар оруулахыг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-19 10:35:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын хилээр хууль бусаар 11 мянган ширхэг дуслын систем, нэг удаагийн тариур нэвтрүүлэхийг завдсан байна.

Энэ талаар МХЕГ-аас тодруулбал, "Тариур, дуслын системүүд нь хаяг шошгын зөрчилтэй байсан бөгөөд нэр бүхий иргэн зорчигч тээвэрлэх суудлын машинд нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг хил, гаалийнхан илрүүлж Замын-Үүд боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албанаас таслан зогсоож хэргийг прокурорт шилжүүлээд байна" гэв.


Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөл бүхий ААН, байгууллага импортлох эрхтэй байдаг. Харин хувь хүн, иргэн, тусгай зөвшөөрөлгүй ААН, байгууллага оруулж ирэхийг хуулиар хориглодог талаар МХЕГ-аас мэдэгдэж байна.  

Б.Болд

Холбоотой мэдээ