Хөвсгөлд ноолуур 115 мянган төгрөг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-03-20 10:09:20

  Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд ноолуурын үнэ ханш энэ жил өмнөх жилүүдээс өндөр үнэ ханштай эхэлж байна. Түүхий эдийн захад нэг килограмм ноолуур 115000 төгрөг байгаа бөгөөд цаашид өсөх хандлагатай байна гэдгийг ченжүүд хэлж байв.

Энэ өвөл өмнөх жилүүдээс харьцангуй дулаан байсан учраас бог мал өнтэй хаваржиж, эр ямаа эрт хөөрч ноолуурын гарц сайн байгаа гэнэ. Өнгөрсөн жил тус аймагт ноолуур 90 мянган төгрөгнөөс эхэлсэн бөгөөд үнэ нэмэгдсээр 108 мянган төгрөгт хүрсэн ажээ.

 

Холбоотой мэдээ