Зооноз өвчин судлалын төвийн барилгыг ашиглах боломжгүй гэсэн акт гараад уджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-21 22:04:56

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Зооноз өвчин судлалын төвийн барилга 1982 онд аж ахуйн аргаар баригдсанаас хойш нэг ч удаа их засварт ороогүй байна. Энэ дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлтийг аймгийн МХГ-аас гаргаад удаж байгаа аж. Гэвч МХГ-ын акт гарлаа гээд асуудал шийдэгдээгүй тул тус байгууллагын 20 гаруй ажилчин хуучин байрандаа үйл ажиллагаа явуулсаар байна. 

Уг нь ЗӨСҮТ-өөс Хэнтий аймагт шинээр барьсан доороо хонгилтой хоёр давхар конторын барилгын зураг төсвийг ашиглаад аймгийн Зооноз өвчин судлалын төвийг контортой болгохоор шийдэж, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлсэн ч харъяа яам, газрууд нь ажил хэрэг болголгүй өдийг хүрчээ. Нийтдээ 20х30-ын харьцаатай конторын барилга барих газрыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн ар талд Халдвартын тасгийн хажууд авчихсан байгаа аж.

Конторын барилга шаардлага хангахгүй байгаагаас болоод тус төвийн хамт олон шинээр ирсэн зарим тоног төхөөрөмжөө ашиглаж чадалгүй агуулахад хадгалж, хуучин байснаараа амь аргацааж байна. 

Холбоотой мэдээ