Тэрүнофүжи, Роога А.Амарсанаатай түрүүлэхийн төлөө барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-22 15:51:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн Хаврын тэмцээний Жонидан зиндаанд 7 ялалттай Монголын хоёр бөх сүүлийн өдөр түрүү бөхийн төлөө халз барилдахаар болжээ.


Озэки цол хүртэж байсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Роога А.Амарсанаа нар өнөөдөр учраа бөхөө хаялаа. Тэд ижил 7 даваатай болж байна. Тэрүнофүжи барилдааны дараа “Илт давуу ялсан ч сэтгэлд хүрсэнгүй. Жониданд түрүүлэх нь миний зорилго биш. Миний зорилго бол дээд зиндаанд дэвших” гэжээ.


Түүнтэй барилдах Роога өнөөдөр Санданмэгийн бөхийг ялж, 7 дахь даваагаа авсан. Тэрүнофүжитэй ижил Тоттори Жёохокү сургуульд суралцаж байсан юм. Роога “Дахиад ганц барилдаан үлдлээ. Тэрүнофүжи ахтай сургуульд байхдаа хамт бэлтгэл хийж байсан удаатай. Их догдолж байна. Озэки байсан өрсөлдөгч тул би хамаг хүчээ шавхан хичээх болно” гэж сэтгүүлчдэд ярьжээ.


Роога өнгөрсөн тэмцээнээс эхлэн мэргэжлийн сумод барилдаж, нэг ч уналгүй 14 ялаад байгаа аж.  

Холбоотой мэдээ