Алтанбулаг сумын нутаг дахь Хиагт гол хамгийн их бохирдолттой

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-03-22 17:31:13

Сэлэнгэ /МОНЦАМЭ. Сэлэнгэ аймаг нь усны нөөцөөрөө Хөвсгөл, Увс аймгийн дараа гуравдугаар байрт ордог байна. Тус аймгийн нутгаар урсдаг Ерөө, Орхон голын хувьд дунд зэргийн бохирдолттой, Харин Алтанбулаг сумын нутаг дахь Хиагт гол маш их бохирдолттой байдаг байна. Харин бусад гол нь цэвэр ангилалд багтдаг ажээ. 

Аймгийн БОАЖГ-ын усны асуудал хариуцсан мэргэжилтэн, Хараа-Ерөө голын Сав газрын талуудын оролцооны зөвлөлийн дарга Г.Хонгор 2019 оны 6-р сард аймгийн хэмжээнд маш өргөн хүрээг хамарсан усны тооллого явуулахаар бэлтгэл ажил хангагдсан. Энэ үйл ажиллагаанд зарцуулах төсвийг аймгийн ИТХ-аар батлуулаад бэлэн болсон байгаа. Мөн Бугант Ерөө, Хүдэр голууд хууль бус уул уурхайн үйлдлээс шалтгаалан ихээхэн бохирдоод байсан. Бас хууль бус аргаар худаг гаргах зэрэг усны асуудлаар зөрчил нэлээд гарч байсан. Бид хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, тэмцсэний хүчинд зөрчлүүдийг арилгаж, үр дүнд хүрч чадсан” хэмээн ярилаа.

Өнгөрсөн хугацаанд дэлхийн дулаарал, байгаль цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Сэлэнгэ аймагт 29 булаг, гурван гол, хоёр нуур ширгэсэн байна. Өнгөрсөн 2018 оны байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 618 гол, 248 булаг шанд, 49 нуур, 27 рашаан болон төст булаг байгаа ажээ. 

Холбоотой мэдээ