“Би эстрадын дуучид” улсын уралдаанд оролцох боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-21 14:58:34

“Би эстрадын дуучин-2016” Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах уралдааныг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Соёлын төвд энэ сарын 16 -ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү уралдаан нь хүүхэд багачуудын дуулах ур чадварыг дээшлүүлж, гоо зүйн хүмүүжил олгох, монголын ирдээдүйн дуучдыг тодруулах, дуу хөгжмийн багш нарын урын санг баяжуулах зорилгоор зохион явагддаг юм. Энэ удаа аймгийн хэмжээний Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 1-5-р, 6-9, 10-12-р анги гэсэн 3 насны ангилалаар зохион байгуулсан байна. Тус шалгаруулалтанд сум орон нутагтаа шалгарсан 52 сурагчид оролцож, аймгийн аваргын төлөө өрсөлджээ. Эдгээр хүүхдүүдийг насны ангилал тус бүрт шалгаруулж, Улсын уралдаанд оролцох эрхээр шагнажээ.

Ингээд уралдааны 1-5-р ангийн ангилалд Сүхбаатар сумын 4-р сургуулийн 4в ангийн сурагч Ж.Жаргалан, 6-9-р ангийн ангилалд Сүхбаатар сумын Спорт сургуулийн 7-р ангиын сурагч Б.Гантогтох, 10-12-р ангийн ангилалд Мандалын Г.Бүрэн-Ирээдүй нар тус тус шалгарч улсын уралдаанд оролцох эрхээр шагнуулсан байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ