Ерѳнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-26 10:05:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерѳнхий сайд У.Хүрэлсүх болон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСУ-ын Ерѳнхий сайд Ли Наг Ён нар албан ёсны хэлэлцээ хийж байна.


Энэ үеэр Ерѳнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Засгийн газрын тэргүүнийг Монгол Улсад тавтай морилохыг уриад, "2019 онд Засгийн газрын тэргүүний хувиар Монголд ирж буй анхны айлчлал болж байна. Одоогоос 29 жилийн ѳмнѳ буюу 1990 оны энэ ѳдѳр Монгол, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосон юм. Миний бие Ерѳнхий сайдын хувиар хийсэн анхны айлчлалаа БНСУ-аас эхлүүлсэн. Энэ үеэр таны удирдлага дор хѳгжиж буй Солонгос улсын хѳгжил, дэвшилтэй танилцаж байсан билээ. Таны энэхүү айлчлал хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл тѳгс байна" гэлээ.


Baramsai Chadraabal-н зураг.


БНСУ-ын Ерѳнхий сайд Ли Наг Ён, "Ѳнгѳрсѳн онд У.Хүрэлсүх сайд анхны айлчлалаа манай улсаас эхэлсэн. Харин миний бие энэ оны анхны айлчлалаа Монгол Улсаас эхлүүлж байна. Таны удирдлага дор Монгол улсын эдийн засаг ѳсөж, ард түмний амьдрал дээшилж байгаад баяр хүргэе. Хоёр орны дипломат харилцаа ѳнгѳрсѳн хугацаанд үсрэнгүй хѳгжсѳн. Ѳнгѳрсѳн онд л гэхэд хоёр орны 200 мянган иргэн харилцан зорчсон нь үүний тод илрэл юм. Солонгос улс Монголын хувьд худалдааны дөрөвдөгч түнш төдийгүй, хѳрѳнгѳ оруулалтын хэмжээгээр 6 дугаар байрт жагсдаг. Цаашдаа аж үйлдвэрийн салбараас гадна байгаль орчин, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах ѳргѳн боломж бий" гэв.


Хэлэлцээгээр Монгол Улс, БНСУ-ын харилцааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, иргэдийн солилцоог  дэмжих, олон улс, бүс нутгийн сонирхсон асуудлаар санал солилцож буй юм.

Холбоотой мэдээ