Идэрчүүдийн баруун бүсийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-26 17:33:26

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монголын Гар бөмбөгийн холбооны 2019 оны Идэрчүүдийн баруун бүсийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн Говь-Алтай аймгийн төв Алтай хотноо болж байна.

Тэмцээнд Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг баруун таван аймгийн эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн баг өрсөлдөх бөгөөд эхний тоглолтууд Баян-Өлгий Ховд аймгийн хөвгүүдийн багийн тоглолтоор эхэллээ. Бүсээсээ шалгарсан эрэгтэй эмэгтэй 4 баг Ховд аймагт зохион байгуулах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм. Тэмцээн энэ сарын 26-28-нд үргэлжилнэ.   


Холбоотой мэдээ