Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 76.7 хувьтай гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
- Макро эдийн засгийн бодлого 81.5 хувь
- Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 62.0 хувь
- Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 68.3 хувь
- Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 82.2 хувь
- Засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого 87.7 хувьтай гарчээ.
2018 оны эхний хагас жилтэй харьцуулахад Үндсэн чиглэлийн хэрэгжилт оны эцэст 25.8 хувиар өссөн байна.
Харин “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт 2018 оны байдлаар 50.5 хувьтай байна.
- Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 56.2 хувь
- Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 41.9 хувь
- Нийгмийн бодлого 51.1 хувь
- Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 48 хувь
- Засаглалын бодлого 55.4 хувьтай байна.
Хэрэгжилт нь удааширч байгаа зорилт, арга хэмжээг эрчимжүүлэхийг Засгийн газрын гишүүд, холбогдох агентлагийн дарга нарт үүрэг болголоо.