Янукович сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-27 16:11:26

КИЕВ. /Ukrinform/. Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн нэр гуравдугаар сарын 31-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын жагсаалтад бүртгэгдсэн байсан тухай тус улсын Улсын бүртгэлийн газрын цахим хуудсанд мэдээлэв.


“Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээрээ эх орноосоо уравсан хэрэгт буруутгагдсан Ерөнхийлөгч асан Киев хотын Оболонский дүүргийн сонгуулийн хэсэгт саналаа өгөх боломжтой болж байна” гэж “Украины үндэсний мэдээ” агентлагийн мэдээнд онцлон тэмдэглэжээ.


Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эрх баригчид олон тооны луйврын арга хэрэглэх гэж байгааг Украины сэтгүүлчид даваа гарагт дэлгэсэн байна. Тухайлбал, Улсын бүртгэлийн газрын цахим хуудсанд нас барсан хүмүүсийн нэрс байсныг "Страна" сониныхон илрүүлжээ. Мөн сонгогчдын нэрсийн жагсаалтад нас барсан хүмүүсийн 200 мянган нэр бүртгэгдсэн байж магадгүйг анхааруулсан байна.


Холбоотой мэдээ