УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг НББСШУБХ-ны даргаар томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-27 20:06:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо (НББСШУБХ)-ны даргаар Д.Оюунхорол гишүүнийг томиллоо.


НББСШУБХ-ны даргаар ажиллаж байсан Ё.Баатарбилэг гишүүн өнгөрсөн сарын 02-нд БСШУС-ын сайдаар томилогдсон. Энэ дагуу тэрбээр байнгын хорооны даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болсон юм. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс Д.Оюунхорол гишүүнийг НББСШУБХ-ны даргаар сонгох санал гаргаж, тогтоолын төсөл боловсруулсан. Уг тогтоолыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 83.3 хувь дэмжсэн юм.


УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын намтар:


1981 онд Төв аймгийн 10 жилийн дунд сургууль


1986 онд Улсын багшийн дээд сургууль Математикийн багш мэргэжлээр


2003 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.


АЖИЛЛАСАН БАЙДАЛ


1986-1987 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд Математикийн багш


1987-1989 онд Нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд сургуульд хичээлийн эрхлэгч


1989-1990 онд Туул хорооны Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга


1990-1991 онд Нийслэлийн 10 жилийн 32 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгч


1991-2000 онд Отгонтэнгэр дээд сургуулийн ректор


2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн


2004-2008 онд Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгч


2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга


2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн


2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн


2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд


2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн


2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд


2019 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга


ШАГНАЛ


1994 онд Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан


2000 онд Алтангадас одон


2006 онд Банк санхүүгийн тэргүүний ажилтан


2006 онд Хууль зүйн тэргүүний ажилтан


2004 онд Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан


Монгол Улсын гавьяат багш


ГАДААД ХЭЛ


Англи, Орос

Холбоотой мэдээ