Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах 23 цагдаа бэлтгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-29 19:34:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдэвт хоёрдугаар ээлжийн сургалт Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд энэ сарын 25-27-нд  боллоо.



Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн энэ оны ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран дээрх сургалтыг зохион байгуулжээ. 


Энэ удаагийн сургалтад орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтэс, тасгийн 23 алба хаагч хамрагдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс мэдээ мэдээлэл, өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлүүлэх, туслалцаа үзүүлэх, дохионы хэлээр ярих чадвартай болж төгсөх юм.


Ноднин 12 дугаар сард энэхүү сургалтаар, 25 цагдаа сонсголын болон харааны бэрхшээлтэй иргэдтэй харилцах анхан шатны мэдлэг, чадвартай болсон юм.

Холбоотой мэдээ