Даатгалтай холбоотой зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ

Орон нутагт | Төв
naraa@montsame.gov.mn
2019-04-01 12:05:47

Төв /МОНЦАМЭ/.Төв аймгийн Дэлгэрхаан, Бүрэн сумын иргэдэд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тус сумдын ЗДТГ, сумдын нийгмийн даатгалын байцаагч нартай хамтран малчид, хөдөөгийн хөдөлмөрчдөд нийгмийн даатгалын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, сайн дурын даатгалд хамруулах зорилготой нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулжээ.

Нээлттэй хаалганы өдөрлөгт аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Оюунтуяа, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Батхишиг, тэтгэврийн хяналтын байцаагч О.Энхтуяа, Лүн сумын байцаагч С.Пүрэвжав, Өндөрширээт сумын байцаагч Уранчимэг, Бүрэн сумын байцаагч СДагвадорж, Дэлгэрхаан сумын нийгмийн даатгалын байцаагч Ц.Хишигбаяр зэрэг албаны хүмүүс, мөн тус сумын малчид, хөдөлмөрчид оролцлоо.

Нийгмийн даатгалын мэргэжилтэн байцаагч нар малчид, иргэдэд тэтгэвэр тэтгэмж болон эрүүл мэнд, сайн дурын даатгалын талаар зөвлөгөө мэдээлэл өгч, харилцан мэдээлэл солилцсон байна.

Сайн дурын даатгалын талаарх хууль тогтоомжийн талаар аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Батхишиг мэдээлэл хийжээ.

Тус сумын иргэд, малчдын тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэндийн даатгалтай холбоотой зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгсөн байна.






Г. Анударь
Seen by Г. Анударь at 10:27
Холбоотой мэдээ