“Эх дэлхийн цаг” хөдөлгөөнд хоёр дахь жилдээ нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-04-03 12:39:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол орон даяар "Хуванцраас татгалзъя" уриан дор тэмдэглэж байгаа “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнд Дундговь аймаг 2 дахь жилдээ нэгдэж,  үйл ажиллагааг аймгийн төв төлбайд зохион байгуулжээ.

Дэлхийн дулаарлын эсрэг 188 орны 7000 гаруй хотын 3.5 тэрбум иргэдийг эгнээндээ нэгтгэсэн байгаль хамгаалах томоохон хөдөлгөөн болох "Эх дэлхийн цаг" үйл ажиллагаа жил бүрийн 3 дугаар сарын сүүлийн долоо хоногийн бямба гаригт болдог.

Тус үйл ажиллагааг аймгийн БОАЖГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Ус, цаг уур орчны шинжилгээний төв хамтран зохион байгуулж, энэ үеэр "Эх дэлхийн цаг" хөдөлгөөний талаар мэдээлэл хийн, танилцуулга тарааж, гарын сүүдрээр амьтны дүрс үүсгэх болон асуулт хариултын тэмцээнийг явуулсан төдийгүй, иргэд тус хөдөлгөөнд нэгдэж байгаагаа илэрхийлэн гарын үсгээ зурсан байна.

Холбоотой мэдээ