“Увсад хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-03 11:40:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ, Увс аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран энэ сарын 06-нд “Увсад хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт” зохион байгуулна.


Уг чуулга уулзалтад гадаад, дотоодын 300 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд Увс аймгийн ЗДТГ-аас тус аймгийн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт хийх боломж, давуу талыг танилцуулах аж. Мөн үеэр “Увсад үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна гэдгийг Увс аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу мэдээлэв.


Түүнчлэн энэ сарын 05-нд Сангийн яамны байранд “Увсын хөгжилд эрдэмтдийн оролцоо” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар болжээ. Уг хуралд Увс аймгаас төрөн гарсан эрдэмтэн судлаачид оролцож, аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, хөрөнгө оруулалт татах боломж, нөхцөлийн талаар илтгэл хэлэлцүүлэх юм.

Холбоотой мэдээ