Тариалангийн талбайг бүртгэлжүүлж, нэгдсэн мэдээллийн сантай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-04-03 21:40:18

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Бизнесийн шинэ санаа нэвтрүүлэх төв” ТББ-тай хамтран сумдад ажиллаж, хаврын тариалалтын бэлтгэл ажилтай танилцаж байна.

Одоогоор Арвайхээр, Баян-Өндөр, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан, Уянга, Тарагт, Зүүнбаян-Улаан, Бат-Өлзий, Хужирт суманд 350 гаруй тариаланчтай уулзан төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэт технологийг танилцуулж, тус салбарт хэрэгжиж буй хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл өглөө. Мөн бөөрөнхий сонгиныг үрслэгээр тарих, төмс, хүнсний ногоо, хүлэмжийн таримлыг тариалах чиглэлээр технологийн зөвлөмж өгч байна.

Уулзалтаар өрхийн болон аж ахуй нэгжийн хэрэгцээнд нийцсэн бага, дунд хүчин чадалтай техник, хүлэмжийн хангамжийг сайжруулах болон жимс, жимсгэний суулгац, тариалалтыг нэмэгдүүлэх тухайд санал солилцож, тариалангийн талбайн нэгдсэн мэдээллийн сантай болох, тариалангийн талбайг бүртгэлжүүлэх, аж ахуйн нэгж, тариаланчдыг гэрчилгээтэй болгох санаачилгыг ажил хэрэг болгохоор боллоо.

Холбоотой мэдээ