Булган сумынхан энэ сард бүх нийтийн биеийн тамирын дасгал хөдөлгөөн өрнүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган сумын Засаг даргын энэ оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн А\32 дугаар захирамжийн дагуу сумын хэмжээнд “Өглөөлөг” сэдэвт бүх нийтийн биеийн тамир, эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн өрнүүлэхээр болжээ.
Булган сумынхан тус хөдөлгөөнийг энэ сарын 08-ны өдрөөс эхлэх ба нэг сарын хугацаанд тасралтгүй үргэлжлэх юм.
Булган сум 2019 оныг “Нийтийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосон. Тиймээс уг хөдөлгөөнд 13 төрийн байгууллагын 600 гаруй ажилтан, алба хаагч болон аж ахуйн нэгж байгууллага, иргэд хөдөлмөрчид оролцох юм. Тэд өдөр бүр ажлын 08:00 цагаас өмнө сумын төв талбай буюу Увш ханы талбайд цугларан, дасгал хөдөлгөөн хийж, эрч хүчтэй, эрүүл чийрэг байхын төлөө хамтдаа хөдөлмөрлөх аж.