Хөвсгөл, Сэлэнгэ аймагт ойн түймрийг бүрэн унтраажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-05 20:27:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн нарийны-Эх” гэдэг газар энэ сарын 1-нд гарсан ойн түймрийг өчигдөр 10.30 цагт бүрэн унтрааж, орон нутгийн захиргаанд хүлээлгэн өглсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.


ОБЕГ-ын даргын шийдвэрээр түймрийн голомтод ажиллах бүрэлдэхүүнийг 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16:30 цагт Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомт руу шуурхай хүргэсэн байна.


Түймрийн голомтод, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, түүний харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлуулсан 30 алба хаагч,  аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0257 дугаар анги, сумын ЗДТГ зэрэг байгууллагын 18, нийт 48 хүн ажиллаж, богино хугацаанд, газар авахуулалгүй түймрийг шуурхай унтраажээ.


Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хустайн гуу” гэдэг газар өчигдөр 14:30 цагт ойн түймэр гарсан ойн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, орон нутгийн 38 иргэн, “Болд төмөр-Ерөө гол” ХХК-ийн 60 хүн, нийт 106 хүн, 10 автомашинтайгаар шуурхай ажиллан мөн өдрийн 17.09 цагт бүрэн унтраасан байна.

Холбоотой мэдээ