"Такь-Ко" ХК-ийн хувьцааны ханш хамгийн их буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-05 20:41:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн бирж өнөөдөр ангиллын 30 хувьцаат компанийн 92,650,152 төгрөгийн үнийн дүн бүхий 499,305 ширхэг хувьцаа арилжив.

Тодруулбал, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол, дөрвөн компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс "Улсын их дэлгүүр" ХК-ийн UID хувьцаа 8.09 хувиар,  "Махимпекс" ХК-ийн MMX хувьцаа 5.22 хувиар ханш хамгийн их өссөн. Харин "Такь-Ко" ХК-ийн TAH хувьцаа 14.86 хувиар, "Баялаг Налайх" ХК-ийн BNB хувьцаа 13.56 хувиар ханш хамгийн их буурав.


Энэ өдөр "TOP 20" индекс 0.16 хувиар өсч, 20108.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,326,333,209,315.82 төгрөг боллоо.


Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ