Хар тамхитай тэмцэх чадавхиа дээшлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-13 13:42:52
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын хар тамхитай тэмцэх албаны гадаад сургалтын хэлтсийн багш нар манай улсын хар тамхитай тэмцэхэд цагдаа, прокурорын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалтыг энэ сарын 8-12-нд явуулав. 


Сургалтын төгсгөлд ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Бат-Өлзий, Хар тамхитай тэмцэх газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболд болон АНУ-ын хар тамхитай тэмцэх албаныхан хар тамхитай тэмцэх чиглэлээр мэргэшсэн алба хаагчдад сертификат гардууллаа. 



Монгол Улсын цагдаагийн байгууллага, Америкийн Нэгдсэн Улсын Хар тамхитай тэмцэх алба хоорондын хамтын ажиллагааны хүрээнд энэхүү сургалтыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд цаашид Монгол Улсын цагдаагийн байгууллагын хар тамхитай тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх хамтын ажиллагааны эхлэл юм. 


Сүүлийн жилүүдэд манай улсад хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт өсөж, хэрэглэгчийн хүрээ улам бүр нэмэгдэж байгаа тул алба хаагчдыг мэргэшүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан энэхүү сургалт үр дүнтэй байв. 

Холбоотой мэдээ