"Өглөөний Өлгийчүүд" арга хэмжээ хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-15 13:34:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас "Өглөөний Өлгийчүүд" арга хэмжээг энэ сарын 13-ны өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.

Өлгий хотын иргэдэд эрүүл мэндийн зөв дадал хэвшил олгох, эeрэг хандлага түгээх зорилготой уг арга хэмжээг долоо хоног бүрийн бямба гарагт өглөөний 06.00 цагаас төв талбайд зохион байгуулна. Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, цагдаагийн ахмад К.Ёлкагийн тайлбарласнаар арга хэмжээнд оролцогчид 40 минутын турш дасгал хөдөлгөөн хийхээс гадна гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах, орон нутгийн хөгжил, сайн санаачилгууд гэх мэт сэдвээр 20 минут ярилцлага хийх аж. Мөн салбар салбарын мэргэжлийн хүмүүс өөр өөрсдийн ажлын онцлогуудын талаар мэдээлэл өгнө. 

"Өглөөний Өлгийчүүд" арга хэмжээнд хүссэн хүн бүхэн оролцох боломжтой бөгөөд ирэх 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх ажээ.  

Холбоотой мэдээ