Монгол, Оросын дайчдын тухай уран сайхны кино бүтээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-15 17:59:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдав.


Хуралд хорооны дарга Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, хорооны гишүүд болон Зохион байгуулалт, Соёл, урлаг, Гадаад арга хэмжээ, Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны  дэд  ажлын хэсгийнхэн оролцлоо. Хуралдаанаар чиглэл хариуцсан дэд ажлын хэсгийн төлөвлөгөөг хэлэлцэн нэгтгэж, ойн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан баталгаажуулав. Батлагдсан төлөвлөгөөний дагуу шуурхай, үр дүнтэй ажиллахыг Шадар сайд үүрэг болголоо.


Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтан Монгол, Оросын дайчдын тухай уран сайхны, баримтат, түүхэн кино, жүжгүүдийг бүтээн үзэгчдийн хүртээл болгох, цуврал сурвалжлага, нэвтрүүлэг бэлтгэж, МҮОНРТВ-ээр олон нийтэд хүргэх, ёслолын жагсаал, буудлага хийх, нисэх хүчний үзүүлэх тоглолт, хоёр орны цэргийн дуучид, бүжигчдийн хамтарсан концерт, хүүхэд залуусын тойрон аялал зохион байгуулах зэрэг ажил төлөвлөөд байна

Холбоотой мэдээ