Бразилд төрөлхийн гажиг илэрсэн тохиолдлын тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-23 11:37:04

МОСКВА. /RIA Novosti/. Бразил улсад эхэд “Зика” вирус халдварласантай холбоотойгоор, шинээр мэндэлсэн хүүхдүүдийн дунд микроцефаль буюу төрөлхийн гажигтай болсон болон ийм гажигтай болсон байж магадгүй тохиолдлын тоо 5200 болж нэмэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Эдгээр нярайн 907 нь төрөлхийн гажигтай болсон нь тогтоогдсон бол 4293-т нь ийм гажиг илэрч болзошгүй байна. Урьд нь 5131 тохиолдол илэрсний 863 нь төрөлхийн гажигтай болох нь тогтоогдсон гэж мэдээлж байв.

Бразил нь “Зика” вирусийн халдварын тархалтад хамгийн ихээр өртсөн орнуудын нэгд тооцогдож байгаа юм. Халдвар авсан тохиолдлын 80 гаруй хувь нь тус улсын зүүн хойд нутагт, тухайлбал, Пернамбуко мужид бүртгэгдсэн бөгөөд халдвар нийтдээ 27 мужийн 16-д нь тархаад байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ