Бизнес эхлэх, худалдаа арилжаа хийхэд сайн

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-04-16 08:30:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 16. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 12. Ангараг гараг. Бага морь одтой, гурван хөх мэнгэтэй, харагчин хонь өдөр. 


Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Хий


Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.


Энэ өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээн зурхайн толинд буужээ.

Холбоотой мэдээ