Холбоо тогтоох бүлэг өнөөдөр хуралдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2016-03-23 12:44:54

МИНСК. /TASS/. Украины байдлыг зохицуулах холбоо тогтоох бүлэг лхагва гарагт буюу өнөөдөр ээлжит хурлаа хийнэ.

Холбоо тогтоох бүлгийн ээлжит уулзалт шийдэгдээгүй улс төрийн хямралын үед болж байгаа юм.

Украины Гадаад хэргийн сайд Павел Климкин гуравдугаар сарын 3-нд Францын нийслэл хотод болсон “Нормандын дөрвөл”-ийн уулзалтын үеэр уг уулзалтын бусад оролцогчийн Донбасст энэ оны зургадугаар сард сонгууль явуулах саналыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Эцэст нь улс төрийн асуудлыг хэлэлцэх үйл ажиллагааны ямар нэг төлөвлөгөөг зөвшилцөж чадаагүй байна.

Украинд мөргөлдөөний бүсэд буудалцаан болсоор байгаа юм.

Гэсэн хэдий ч Холбоо тогтоох бүлэг ажлаа үргэлжлүүлсээр байгаа бол харин Донбассын онцгой статус, өршөөл үзүүлэх, бүс нутагт сонгууль явуулах зэрэг улс төрийн асуудлууд урьдын адил хямралыг зохицуулах үйл явцын гол асуудал болсон хэвээр байна.

Хэлэлцээнд ойр эх сурвалжийн мэдээлснээр, лхагва гарагт Беларусийн нийслэл Минск хотод Холбоо тогтоох бүлгийн аюулгүй байдлын болон улс төрийн асуудал хариуцсан салбар бүлэг анх удаа хамтран хуралдахаар төлөвлөжээ. “Уг хурлаар сонгуулийн үеийн аюулгүй байдлыг хангах асуудлыг хэлэлцэнэ” гэж эх сурвалж хэлсэн байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ